Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн удирдлагууд хүүхдүүдийг гудамжинд гарга гэжээ

2016-1-28
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ өнөөдрийн байдлаар 0-70 насны хоорондох 132 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний дунд бүтэн өнчин,  хүчирхийлэлд өртөн гэр орноосоо дайжсан, мөн өөрийн эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа аж. Түүнчлэн томчуудын тухайд архины хэт хамааралтайгаасаа болж амьдралдаа алдан гудамжинд гарсан, гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалсан, мөн буруу зүйл хийж өргөст торны цаана сууж байсан хэдий ч эргээд засрахаар хичээнгүйлэн амьдарч буй тийм л хүмүүс амьдардаг аж.

“Зөв амьдрах ухаан” ТББ-аас нийслэлийн орон гэргүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2006 оноос хойш үйлчилж ирсэн бие даасан төрийн бус байгууллага. Өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалалтай бөгөөд хашаандаа хувийн цэцэрлэг байгуулсан, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хувийн жижиг компани ажиллуулж, ажилгүй иргэдийн ажлын байраар хангадаг юм. Ингэхдээ 200-400 мянган төгрөгийн цалинг өгдөг юм байна. Тус төвийн тэргүүнийг Г.Загдаа гэдэг бөгөөд тэрбээр эхнэрийнхээ хамт өнөөдөр 21 өрхийн 73 иргэн, 60 хүүхдийг хооллож ундалж, өмсөх хувцсыг нь олж, ажлын байраар хангаж, мөн хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгох хүмүүнлэгийн ажлыг хийж байна.

 

Харин 2013 онд Нийслэлийн удирдлагууд албан ёсоор санал тавьж орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд хамтран ажиллая хэмээгээд жил бүр тухайн иргэдийн хоолны мөнгийг нэг хүний 12 мянган төгрөгөөр тооцож олгохоор болжээ. Энэ дагуу жилийн 162 сая төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэвч уг мөнгө нь сүүлдээ нэг хүний 9000 төгрөг болон хувирчээ. Харин 2015 оны гуравдугаар сараас хойш дээрх мөнгөө огт өгөхөө больсон байна. Ингээд  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа  гэрээний дагуу нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас мөнгөө нэхэж эхлэхэд тэд тэс ондоо зүйл ярьж эхэлжээ. Тодруулбал нийслэлийн удирдлагууд эдгээр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийслэлийн харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ, ингэхдээ зөвхөн том хүмүүсийг нь авна. Харин хүүхдүүдийг гудамжинд гарга хэмээн хэлэх болжээ.


 
Үүнд эмзэглэсэн дээрх төвийн тэргүүн Г.Загдаа “Элэг бүтэн өсч байгаа хүүхдүүдийг эрх мэдэлтнүүд нийгмээс нь гадуурхаж, гудамжинд гаргаж хая гэж байна. Яалаа гэж ээж ааваас нь салгах юм бэ. Тэгээд ч манай төвд гэр бүлээрээ амьдардаг хэд хэдэн өрх бий. Тэднийг шууд л салгана гэдэг чинь байж боломгүй зүйл. Хэдийгээр алдсан ч гэсэн эдгээр хүмүүст эргээд нийгэмших, хүүхдүүдэд харин эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах эрх бий хэмээн хэлсэн юм.

Нээрээ ч түүний хэлснээр БЗД-т байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд өнөөдрийн байдлаар 24 гэр бариастай бөгөөд тэнд хэд хэдэн гэр бүлүүд халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байлаа. Түүнчлэн гэр бүлгүй нэгэн нь  бас л нэгэн гэр бүл найз болон тав, зургаагаараа нэг гэрт амьдарч байсан юм. Тэдний гэрээр орж сонирхоход айл гэрт байж болох бүхэн байсан  бөгөөд тохь тухтайг энд хэлэхийн аргагүй байлаа.

 

Харин ингэж амьдарч байгаа иргэдийг салгаж өөр төвөд шилжүүлснээр энэ хүмүүсийг эргээд буруу зам руу оруулах эхлэл  тавигддаг гэдгийг Загдаа гуай учирлаж байсан юм. Учир нь барилгын компаниудад ажилд оруулаад тогтвор суурьшилтай ажиллуулаад, тусд нь гэр орон өгөөд гаргаад явуулахаар эргээд жилийн дараа траншейнаас хүмүүсээ түүж авдаг хэмээн тэрбээр ярилаа. Нэгэнт алдсан хүмүүсийг хажуудаа байлгаж харж хандахгүй бол нийгэм рүү тавихаар эргээд хальтирчих гээд байдаг юм хэмээн ярих түүний сэтгэлээс Монгол хүн Монгол хүнээ хайрлах, хувь хүний үнэлэмж ямар уужим болохыг харж болохоор.

 

Манай сурвалжлах багийнхан тус төвөөр зочлох үеэрээ мөн иргэдийн хийж буй үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд паркетан шал, сийлбэртэй хаалга, авдар,Монгол гэрийн тулга, гээд нэлээд олон төрлийн мод болон төмрөн эдлэл хийж байлаа. Чадахгүй нэгэн нь нэгнээсээ сийлбэр хийхийг сурч буйтай ч таарлаа. Мөн цагаан сар дөхсөн үед  хамгийн эрэлттэй байдаг тавгийн идээний царны үйлдвэрлэл ид явагдаж байлаа. Харин сурагчдын амралт таарсан учир хүүхдүүд гэр гэртээ амарч байсан юм. Мөн хажуудаа хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа тул багш нарыг бэлтгэх шаардлага гарсан тул дотроосоо зургаан бүсгүйг сонгон харьяа хороон дээрээ хүүхэд харах үйлчилгээний сургалтад суулгаж, цэцэрлэгийн багш болгож байгаагаа энэ үеэр Г.Загдаа гуай  дуулгалаа.

 

Ийм нэгэн сайхан сэтгэлт хүмүүн нийгмийн эмзэг давхаргын гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүсийг Монгол хүн хэмээх талаас нь харж, зөв замд оруулахаар гэр бүлийн хүний хамт зүтгэж явна.

 

Харин түүнийг Монголын төр дэмжих нь бүү хэл элдвээр хэлэн доромжилж буйд сэтгэлээр унаж байгаагаа нуусангүй. Гэхдээ хүн юу ч гэж хэлж, шүүмжилсэн бай түүний төвөөр нэг ороод гарахад, тэгээд тэдгээр хүмүүсийн хэрхэн аж төрж байгааг харах юм бол таны энэ бодол өөрчлөгдөх нь дамжиггүй.

 

Бидний сурвалжлагын төгсгөлд Г.Загдаа гуай  төр засгаас нэг их зүйл шаардаагүй багахан дэмжлэг л хүссэн.  2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа бие даан явуулж байхад, Нийслэлийнхэн өөрсдөө санал тавьж ирсэн. Үүнээс хойш нийтдээ 372 сая төгрөгийг л авсан. Өөр зүйл авч байгаагүй хэмээн хэллээ. Энэ мөнгө эдгээр хүмүүсийн дан ганц хоолны л мөнгө байсан Өөрөөр иргэдээ нийгэмшүүлье, хүүхдүүдээ сургая гэсэн сэтгэлээр  өгсөн мөнгө огт биш байсан гэлээ. Гэтэл эдний төвтэй яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн харьяа “Нийгмийн хамгааллын тусгай төв”-нь 19 ажилтантай хэдий ч зөвхөн 58 хүн л хүлээн авах хүчин чадалтай аж. Харин улсын төсвөөс авдаг мөнгө нь эдний төвөөс хэд дахин их мөнгө авдаг байна. Тухайлбал “Зөв амьдрах ухаан” ТББ нь гурван жилд 372 сая төгрөг авсан бол “Нийгмийн халамжийн төв” энэ хугацаанд тэрбум гаруй төгрөг төсвөөс авчээ. Харин үйл ажиллагааны хувьд 58 хүнд үйлчилдэг, эдний төв 132 хүн үйлчилдэг аж.

 

Ингээд бид Г.Загдаагаас зарим зүйлийг тодруулсан юм.


-Яг хэзээнээс эхэлж хүүхдүүдийн гэх тодотголтой халамжийн мөнгөө авч чадахгүй хүрэв?
 -Энэ оны гуравдугаар сард халамжаас 40 сая төгрөг шилжүүлснээс хойш Нийслэлээс дахин санхүүжилт олгоогүй өдий хүрлээ. Эдийн засгийн хямрал манай төвийнхөнд хүчтэй нөлөөлж, эдгээр хүмүүст олддог байсан ажил нь хомсдож, цаашид амьдрахад туйлын хэцүү болоод байна.


 
-Халамжаас өнөөдрийн байдлаар хэчнээн сая төгрөг авах ёстой вэ?

 -Нийт 50 хүний хоолны мөнгө гэж 121 сая төгрөг авах ёстой. Нэг хүүхэд өдөрт 9000 төгрөгийн хоол идэх нормтой. Гэтэл авч чадахгүйд хүрсэн. Энэ хүмүүсийг юугаараа тэжээ гэж байгаа юм. Өнөөдөр манай төвийн цахилгааны төлбөр гэж 4 сая гараад тог таслах дээрээ тулсан. Би хоол унд залгуулахын тулд өрд орж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явааг дарга нар мэдэхгүй л дээ.
 


-Мөнгө олгохгүй гээд байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг юм бэ?
 -Төсөв байхгүй, эдийн засаг хямарсан энэ цаг үед ийм их мөнгийг гаргаж өгч чадахгүй гэдэг. Нийслэлийн халамжийн төв болон Хотын захирагч, захирагчийн албан газарт удаа дараа хандаж учир байдлаа тайлбарлахаар хүлээж авахгүй байна. Үлдэгдэл санхүүжилтээ оноос өмнө гээд яаравчлуулахад Сангийн яамнаас төсөв хассан тул тэр хүмүүсийг гудамжинд хөөж гарга, Ерөнхий сайддаа ханд хэмээн амьдралд хөлөө олох гэж байгаа ядарсан иргэдээр дайжигнаж, тохуу хийж байгаа нь таалагдахгүй байгаа юм. Гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд эдгээр хүмүүсийг гудамжинд хөөж гаргах юмуу. Үнэндээ энэ нялх балчирууд ирээдүйн эх орны эзэд гэдгийг ойлгоосой. Ингэж хатуурхаж болохгүй ээ.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.57.93.199)
    Их монгоний тоо гарах юм аа гээндээ ч гоондоо ч гэж Yг бий шYY
    2016 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (175.211.106.5)
    iim muu humuusiig yah gej dahin dahin songood baidiin songogchid oorsdoo l buruutai
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • ХҮҮХЭД (150.129.143.204)
    ЖИНХЭНЭ ЗАЛЬТАЙ БАЙРЫН ШОРОН САНАА СУУСАН ХҮН ШИГ САНАГДДАГ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    1 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    2 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 0 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    3 цаг 29 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    3 цаг 40 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    3 цаг 59 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    4 цаг 24 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    4 цаг 35 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 56 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    5 цаг 0 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    5 цаг 19 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    5 цаг 40 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    5 цаг 48 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    6 цаг 13 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    6 цаг 20 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    6 цаг 26 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    6 цаг 30 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    6 цаг 34 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    6 цаг 46 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК