Монгол түмний уламжлалт баяр цагаан сар удахгүй болно. Энэ үед хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Авто тээврийн үндэсний төвөөс Сар шинийн баяраар хот хоорондын чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмсэн байна.
243 тээврийн хэрэгсэл нэмэлтээр иргэдэд үйлчлэхээр болжээ. Тээврийн хэрэгслүүдийн цагийн хуваарь, тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй гэдгийг албаны хүмүүс тодотгосон. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаар хүргэж байна.