Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд гарч буй зам, тээврийн ослыг цөөлөх, хүүхдийг ийм ослоос сэргийлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар нийслэлийн Боловсролын газрын дарга энэ сарын 26- нд албан даалгавар гаргалаа. Ингэснээр сургуулиуд эргэн тойрон дахь машины зогсоол, зам, гарцыг хүүхдэд аюулгүй байлгаж, самбар байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авах үүрэг хүлээв. Мөн 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарч, сургууль, цэцэрлэгийн дотоод журам болон багш, эцэг эх, захиргааны гурвалсан гэрээнд тусгахаар болж байна. Үүний зэрэгцээ багш нар 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвших нь. Бас нэг авууштай зүйл нь сурагчдад cap бүр Замын хөдөлгөөний дүрэм заах юм байна.