Булган аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/367 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу прокурорууд болон туслах ажилтнуудтай 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан байна.
Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр аймгийн прокурор Б.Эрхэмбаатар нийт прокурор, ажилтнуудад хандан 2016 онд Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтуудыг хүн бүр идэвхи санаачлага, хичээл зүтгэл гарган ханган биелүүүлэх, Булган аймгийн прокурорын газрын 2015 оны хяналтын ажлын эерэг тоон үзүүлэлтүүдийг 2016 онд бататган ажиллах, сөрөг үзүүлэлтүүдийг гаргахгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгч, үр дүнгийн гэрээг хангалттай сайн биелүүлсэн прокурор, ажилтнуудад шагнал урамшуулал олгох нөхцөл бүрдэж байгааг онцлон хэллээ.
Тэрээр прокурор, ажилтнуудад прокурорын байгууллагын нэр хүнд хуулиар хүлээсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, шудрага ёсыг тогтоох иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах ажилд нь амжилт хүссэн байна.
Сэтгэгдэл (1)