Монгол үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил”-ийн хүрээнд “Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, нийслэлийн ЗДТГ хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монголд аутлет” худалдааны төвүүдэд эхэлсэн бөгөөд ирэх сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давуу талтай. “Монголд үйлдвэрлэв, цагаан сар - 2016” үзэсгэлэн худалдааны үеэр 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.