Биеэ үнэлэгчдийг ажил, мэргэжилтэй болгох замаар зөв амьдралд хөтлөх зайлшгүй шаардлага байдаг. Энэ зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III дугаар хэлтэс, 12 дугаар хороо, хөдөлмөрийн хэлтэс, “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллага хамтран “Саппоро” үйлчилгээний төвийн орчим биеэ үнэлдэг бүсгүйчүүдийг бүртгэж, ажилд зуучлах хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Хаана, ямар ажил хийлгэх боломжтойг одоогоор судалж байгаа бөгөөд удахгүй тодорхой болох юм байна. Биеэ үнэлдэг бүсгүйчүүд ч энэ санаачилгыг дэмжиж байгаа ажээ.
Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн “Саппоро” үйлчилгээний төвийн ойролцоо хөдөлгөөнт хяналтын цэгийг 24 цагаар ажиллуулж байна. Үүний үр дүнд гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгааг албаны хүмүүс онцоллоо.
Сэтгэгдэл (1)