Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд автозамын түгжрэлийг сааруулах үүднээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт тогтоох захирамж гаргасан.
Захирамжийн дагуу энэ сарын 30-ны бямба гарагт автомашины улсын дугаар тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцсон. Харин өнөөдөр буюу 31-ний ням гарагт автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Өнөөдөр буюу ням гарагт автомашины улсын сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-ын хурлаар тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсээс гадна Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Захирамж ирэх сарын 6, 7-ны бямба, ням гарагт мөн үйлчлэх юм.