Энэ сарын 8-ны даваа гарагт Сар шинийн битүүний өдөр тохионо.
Шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог. Энэ жил ч тогтсон жишгийн дагуу иргэд гурван өдөр амраад 12-ны баасан гарагаас ажилдаа орох юм байна. Иймд Цагаан сарын баярын ажил, амралттай холбогдуулан Засгийн газраас тусгайлсан шийдвэр гаргахгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Иргэдийн дунд шинийн 4-ний баасан гарагийн амралтын өдөрт шилжүүлээд бямба, ням гарагуудад үргэлжлүүлэн долоо хоног амарна гэсэн төөрөгдөл үүсээд байсан билээ. Тэгвэл үүнийг албаныхан үгүйсгэсэн юм.
Сэтгэгдэл (2)