Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцсэн байна.
Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутган шүүсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв.
Өнгөрөгч оны наймдугаар сарын 27-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярт Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 22 жилийн ял оногдуулж байсан. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Чинбаярт оногдуулсан хорих ялыг 17 жил 6 сар болгон өөрчилсөн билээ.