Манай урд хөрш ирэх сарын 7-11-ний өдрүүдэд хилээ хаахаар болжээ. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын Еэвэн сарын тэмдэглэлт баярын өдрүүд тохиох юм байна.
Харин манай улсын хувьд сар шинийн баярын амралтын өдөр гурав хоног бөгөөд хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд хилээ хаах аж.
Ийн хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Дашрамд дурьдахад, Хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажиллах тул урд хөршийг зорих иргэд галт тэргээр зорчих боломжтой юм байна.
Сэтгэгдэл (1)