Нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ.
Мөн өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгууд өвс, тэжээлээ малчдад хүргэх, отор, нүүдэл хийж байгаа малчдаа эргэх, зам давааг нээх, эмнэлгийн болон төрийн үйлчилгээ, эм, био бэлдмэл хүргэх зэрэг ажлууд хөрөнгө мөнгөгүйгээс хүндрэл үүсч байгаа аж.
Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар цас их орсноос аргал, янгир зэрэг зэрлэг ан амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орсон тохиолдлууд гарсан байна. Аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх зэргээр зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа тухай мэдээллээ.