ЧД-ийн 11-р хорооны ”Нуурын .... тоот хашааны гадна үл таних 2 залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад тус тоотод суух 51 настай эмэгтэй Б-г үл таних хоёр залуу араас нь хоолойг боож унаган, 200.000 төгрөгтэй цүнхийг нь дээрэмдэн зугтаасан байжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ мэт сар шинийн баяр ойртож байгаа энэ үед дээрмийн хэргүүд ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)