Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд “газ” үнэртэх явдал ихэссэн тухай албаны хүн мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд суух 14 настай эрэгтэй А, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 14 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртсэн байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим