Налайх дүүрэгт эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэрээ шатаасан хэрэг Налайх дүүрэгт гарчээ. Тодруулбал тус дүүргийн “Бүс нуурын ... тоотод гэрээ шатаагаад байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн газарт ирүүлснийг шалгахад 29 настай А нь эхнэр Е -тэй маргалдалдсны улмаас гэрээ шатаасан байна.
Мөн Сүхбаатар дүүрэг “Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад 14 настай иргэн А, О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сонгинохайрхан дүүргийн II хороонд суух С /эр.39н/ нь гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч түлэгдсэн хэрэг гарсан бөгөөд ГССҮТөвд түргэн тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл (1)