ХУД-ийн 2-р хороонд “ГССҮТ-д арьс шахдаг машинд гараа хавчуулж гэмтээсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад, “Алтай Хайрхан“ ХХК-ний туслах ажилтан БЗД-ийн 21-р хороонд суух 20 настай эрэгтэй М нь арьс шахдаг төхөөрөмжинд зүүн гарын 3 хурууг хавчуулж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)