Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзжээ.
Иймээс тус компанид арга хэмжээ тооцож, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах албан бичиг хүргүүлэхээр болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая ШӨХТГ-аас энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа ч ноцтой зөрчил илэрсэн талаар ШӨХТГ-аас онцоллоо.
Тодруулбал, “Юнивишн” спортын сувгуудыг хаасантай холбоотой зөрчлүүд илэрсэн төдийгүй, иргэдийн гомдол маш ихээр нэмэгдэж байгаа гэлээ. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд уг компанид хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол торгоно гэдгийг ч хатуу анхааруулжээ.
Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг удахгүй мэдээлнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)