“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт олон шинэ арга хэмжээнүүд нэмэгдэж байгаа ч өнгөрсөн жилийнхтэй адил 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг 500 сая орчим төгрөгийг Даншиг наадам зарцуулахаар болжээ.
Өнгөрсөн жил ийм хэмжээний зардал гаргасны дүнд Улаанбаатар хотод нийт 20 гаруй тэрбум төгрөгийн шууд орлого орж ирсэн болохыг зохион байгуулагчид онцолсон.
Энэ жил ч мөн адил Даншиг наадмаар Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.