Өнгөрөгч амралтын өдрөөр Булган амгийн Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Цулхар” хороололд Хангал голын ус хальж таван айлын хашаа усанд автжээ.
Улмаар аймгийн ОБГ-аас элс шуудайлан 60 метрийн урттай далан босгож айлуудыг нэмж усанд бүрэн автахаас хамгаалсан байна.
Хангал голын усны голдирол 500 метр урттай, 50 метрийн өргөнтэй байсан тул далан босгоход багагүй бэрхшээлтэй байсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Сэтгэгдэл (1)