Өвөрхангай аймагт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж иргэдээс мөнгө залилсан хэрэг гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газраас залилагч этгээдийг олж тогтоосон байна.
Хархорин сумын харьяат С гэгч нь тус холбооны нэрийг барьж, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдээс тоног төхөөрөмж импортлоход нь Гаалийн татварт төлөх мөнгө хэмээн 69 иргэнээс 26 сая 300 мянган төгрөгийг хууран мэхэлж авсан болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (4)