Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barrй syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.
Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах талаар зөвлөсөн байна. Тэрээр олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй бөгөөд аялагчдад шумууланд хазуулахгүй байх талаар, онгоцонд шавжгүйтгэл хийж байх талаар зөвлөлөө.
2016 ондоо багтаан энэхүү өвчний халдвараас урьдчилан сэргийлэх вакцин туршиж эхэлнэ гэж найдаж байгаагаа АНУ илэрхийлээд байгаа. Вирүсийн халдвар дараах орнуудад илүү тархаад байна.
Коста-Рика улсад:
1 дүгээр сарын 27-нд тус улсын 1 аялагч Зика вирүст халдвараар өвчилсөн талаар мэдээлсэн. Тэрээр 1 дүгээр сарын 7-нд халуурах, тууралт гарах, нүд үрэвсэх, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрсэн ба шумууланд олон удаа хазуулсан байна.
Мальдив улсад:
Финланд улсын иргэн Мальдив улсад зорчиж ирсэний дараа халуурч, тууралт гарах шинж тэмдэг илэрсэн байна. 37 настай, эрэгтэй. Эхнэр, 3 хүүхдийн хамт Мальдив улсад аялсан өгүүлэмжтэй.
Cape Verde улсад:
2015 оны 9 дүгээр сарын 1 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар Зика вирүст халдварын 7081 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ба өвчний оргил үе нь 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт 793 тохиолдол бүртгэгджээ. Харин одоог хүртэл мэдрэлийн эмгэгийн хам шинж мэдээлэгдээгүй байна.
Ямайка улсад:
Тус улсад 4 настай, эмэгтэй хүүхэд Зика вирүст халдвараар өвчилсөн нь батлагдсан байна. 1 дүгээр сарын 17-нд халуурах, тууралт гарах, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, онош батлагдсан байна.