Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3945 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 143, зөрчлийн 1061, согтуугийн 474, зам тээврийн ослын 322, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, ХУД-ийн 8-р хороо “Сонсголонгийн гүүрний замд “Kia fronter” /..... СЭҮ/ автомашиныг ЗЦГ-ын ХЗХ-ийн 2-р тасгийн зохицуулагч а/а Д.Баярхүү өчигдөр зогсоон шалгахад, Сэлэнгэ аймгийн Мандал сум 5-р багт суух 45 настай эрэгтэй Б нь гарал үүслийн бичиггүй 160-н шуудай хар мод тээвэрлэж явсныг илрүүлжээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)