Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас нийгмийн хөгжлийн чиг хандлагыг даган тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн тоо олширч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болон эрхгүй этгээдүүд автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал түгээмэл болсонтой холбогдуулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаархи сургалтыг Замын-Үүд дэх Төмөр замын өртөөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр зохион явуулсан байна.
Сургалтыг тус прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал явуулж нийт 35 албан хаагч, ажилчид хамрагджээ.