Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.
Тус шинэчлэлийн ажилтай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа. Энэ үеэрээ тэрээр "Ирэх сард ОХУ-ын Төмөр замын дарга Олег Белозеров Монгол Улсад айлчилна" гэдгийг мэдээлсэн юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төмөр замтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)