Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 4499 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 152, зөрчлийн 1153, согтуугийн 584, зам тээврийн ослын 482, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 80 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн нутаг дэвсгэрт “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг энэ сарын 03-нд авч шалгахад: БГД-21 дүгээр хороонд суух зургаан настай охин буцалсан усанд хоёр хөлийн шилбэ хэсгээр түлэгдэн тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг шалгаж байна.
Мөн СХД, “Мандал овооны .... тоотод түлэгдсэн хүүхэд ГССҮТ-д очлоо” гэсэн мэдээллийг шалгахад: Тус тоотод суух нэг ойтой охин халуун тогоотой аарцанд түлэгдэж, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгааг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна гэв.
Сар шинийн баяр ойртож байгаа эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ анхаарч, ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (2)