Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 445, 435 ангитай хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулжээ.
Зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагаас 2015 онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийсэн ажлыг өмнөх онтой харьцуулсан дүн, ажлын ололт, дутагдлын талаар мэдээлэл хийж, Улсын Ерөнхий прокурорын газраас хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар өгсөн үүргийг танилцуулсан байна.
Түүнчлэн хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ялтныг ажлын байраар хангах, хорих ангийн даргаас хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг өөрчлөх талаар хуульд заасан шаардлага хангасан санал ирүүлж байх, хорих ангид гарч буй зөрчлийг бууруулах, торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.