Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөөрөг зөрүүлэх ёсон

2016-2-05
0
ЖИРГЭХ

Хөөрөгний үүсэл

Ер нь хөөрөг хаана үүссэн, хэдийд үүссэн гэх асуултууд нь тодорхойгvй  хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд  монголчууд  11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрүүлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас үзэхэд монголчууд Чингисийн үед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн  үнэртэн хэрэглэх сав гэж ойлговол өөр хэрэг бөгөөд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, түүхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр бол тамхийг 15-зуун хүртэл америк тивийн  уугуул иргэд болох индианчуудаас өөр хүмүүс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа  манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрүүлжүүлэх увидастай шидэт зүйл хэмээн үзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зүйрлэдэг байжээ.

Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид үздэг. 1492 оны 10-р сарын 15-ны өдөр Колумбын экспедицийн испани далайчид өнөөгийн Төв өмерикт хөл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр үед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, үрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон   улсад төрөл бүрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зүтгэлтнүүдээс гадна улс төрчид ч энэ үйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нөлөөлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг түүний нэрээр никотин хэмээн нэрлэсэн түүхтэй.

16-р зууны сүүлийн хагасаас дэлхий даяар түгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг.  17-р зуунд тэндээсээ зүүн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий.   Хятадууд хамрын тамхиа хийх савыг  төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Түвдэд янз бүрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их  байжээ. Хөөрөгний дотор талынх нь зураг, тэгш гөлгөр сайхан гадаргуу, урлагын өндөр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан үнэт эдлэл цуглуулагчдын сан хөмрөгт очиж эхэлжээ

 

Хөөрөг зөрүүлэх мэндлэх ёс

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу

гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.

Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.

Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.

Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.

Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.

Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.

Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.

Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.

Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг ажээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.163)
    huuruguu solichih bii sain anzaarmaar yum
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Энэ зөвбичсэн байна ..гэх дээ их дутуу зүйл их байна ...Одоо монголчууд мэндэлж чадахаа больжээ....Юу байна ...сайхан амарсан уу? гэх мэт энэ мэндлэлт биш,асуулт шүү дээ ...Танай сайт мэндлэх хүндлэх талаар эрдэмтэн мэргэдтэй хамтарч байгаад бүхэл бүтэн цуврал бичээч тэгвэл их сайн байна ...
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    13 цаг 20 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    14 цаг 14 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
    14 цаг 22 мин
  • Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
    15 цаг 24 мин
  • Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    17 цаг 34 мин
  • Counter-Strike 2 дахь мапны үнэ цэнэтэй байдал 
    17 цаг 52 мин
  • The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа
    17 цаг 55 мин
  • Ө.Шижир: Сайд, дарга байсан хүмүүс сэнтийгээс буухдаа ТХГ-т байдаг машины дугаарыг хүртэл хулгайлаад явдаг
    18 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
    18 цаг 35 мин
  • Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
    19 цаг 20 мин
  • УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ
    19 цаг 29 мин
  • Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
    19 цаг 36 мин
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
    19 цаг 54 мин
  • Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, Японы эрэгт цунамигийн дохио хангинав
    20 цаг 7 мин
  • Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    20 цаг 11 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 17 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    21 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ" болно
    21 цаг 12 мин
  • “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмыг танилцуулах өдөрлөг болно
    22 цаг 49 мин
  • Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 19 цаг 06 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК