БГД-ийн 20-р хороо ”ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллага алба хаагчид шалгахад, СХД-ийн 7-р хороонд суух “Галт гал“ ХХК-ий талхны үйлдвэрт гурил зуурагч 41 настай эмэгтэй О гурил зуурагч машинд баруун гарын алганыхаа ар талыг зүсэж гэмтээсэн байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 20-р хороо ”ГССҮТ-д сүлжигч машинд гараа гэмтээсэн хүн ирлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 04-нд авч шалгахад: СХД-6 хороонд суух “.....” ХХК-ний сүлжигч ажилтай Б /эм.32н/ гэгч зүүн гарын бугуй хэсгээрээ сүлжигч автомашинд тасдуулж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Дуудим