МХЕГ-ын шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний 327 нэр төрлийн 672 дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Тус бүтээгдэхүүний 2,9 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна.
2015 онд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 34 нэрийн 368 литр дарс, 9 нэрийн 79 литр цагаан архи хураан авсан байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй, хуурамч 47 шил цагаан архи, 24 литр дарс оруулж ирэхийг завдсаныг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хуурамч архи худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)