Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцож болно.
Гэхдээ дугаарын хязгаарлалт өвлийн улиралд дугаарын хязгаарлалт үйлчлэх замын бүсчлэлд үйлчлэхээс гадна Хархорин захын ачааллыг харгалзан үзэж, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл замд үйлчлэх юм.
Өвлийн хязгаартай бүсэд хязгаарлалт үргэлжлэх цаг 08.00-20.00 бол Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл замд 10.00-20.00 цаг хүртэл ажээ.