зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд цагаан сараар архи ууж согтохыг цээрлэдэг

2016-2-07
0
ЖИРГЭХ

 Цагаан сарын ёслол нь монголчуудын хувьд хахир өвлийг давж, урин хавартай золгосны нэгэн баяр, хүний орчлонд төрөөд нэгэн нас нэмсний баяр, шинэ он гарсны нэгэн баяр, өвөг дээдсийн сүнс онгодтой золгох нэгэн баяр, хангай дэлхий сэрж шим дэлгэрэхийн нэгэн баяр, туурга тусгаар төр улсаа байгуулж өөрийн эрхт улсаа сэргээсний нэгэн баяр зэрэг олон үйл явдал давхацсан чухал ёслол юм.

 

Товчоор хэлбэл цагаан сар нь монголчуудын хамгийн хүндэтгэлт баяр ёслолын нэг бөгөөд үеэс үед дамжин шинэ агуулга бэлгэдлээр баяжин өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэж байдаг зан үйл юм.

 

Эрт дээр үед цагаан сарыг сүү цагаан идээ дэлгэрч, нүүдэлчид гар газар хөл хөсөр тавьж жаргах намрын улиралд тэмдэглэдэг байсан тухай мэдээ баримт байдаг боловч энэ удаад бидний тэмдэглэж байгаа цагаан сарын ёслолыг Азийн элгэнд туурга тусгаар их улсаа байгуулж, дэлхий даяар “Хөдлөхийн дээд хөх Монгол” хэмээх нэрийг дуурсгасан 1206 оноос ярих нь зүйтэй болов уу.

 

Цагаан сарын түүх

 

Энгийн цаг улирлын баяр байсан цагаан сарыг хаврын эхэн барс сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон нь уг ёслолыг төр ёсны их баяр болгон тэмдэглэх тухай зарлигласан Чингис хаантай хол боо той бөгөөд тэр үеэс эдүгээ хүртэл уламжлан ирсэн билээ.

 

Италийн алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд“Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Их хаан түүний албат харьяат нар шинэ оноо ийнхүү тэмдэглэдэг. Тэд бүгд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээнийхээ хэрээр цагаан хувцас өмсдөг. Цагаан хувцсыг аз жаргалын бэлгэ тэмдэг хэмээх тул түүнийг ихээр хийдэг. Тэр нэгэн жилдээ аз жаргалтай, амар төвшин байхын тулд тийнхүү цагаан хувцас өмсөх ёстой ажээ. Энэ өдөр ноёд тайж, баатар эрсээс эхлээд энгийн харц ардууд хүртэл цөм бие биедээ цагаан өнгийн эд харилцан бэлэглэж, золгон цэнгэлдэж, хөлтэй их найр хийхийн учир бол тэд бүгдээр тэр нэгэн ондоо аз жаргалтай амар төвшин аж төрөхийн бэлгэ ажгуу...” хэмээжээ.

 

1911 онд Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дүнд Монгол орон Манжийн ноёрхлоос ангижирч, тусгаар тогтносон Монгол улс байгуулагдаж, Богд гэгээнийг эзэн хаанаар өргөмжлөн улсын нэрийг Монгол болгон оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж төрийн ёслолын журмыг шинэчлэн тогтооход цагаан сарын ёслолыг төр ёсны их хүндэтгэлт баяр болгон сэргээсэн нь улс төрийн бэлгэдэл утгаараа тусгаар тогтнолын утга агуулгатай ажээ.

 

Цагаалах ёсон

 

Монголчуудын цагаан сарын ёслол нь цагаан сарыг угтаж хийх ёслол, цагаан сарын ёслол гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд угтах ёслол нь галын тахилга, битүүний ёслол юм. Монголчууд эртнээс нааш голомтын галд тухайн айл гэрийн заяа буянаа даатган тайлга тахилга үйлдэж, хуучин оны гай барчдыг арилган шинэ оны сайн сайхныг ерөөн үйлддэг байсан уламжлалтай. Монгол туургатан галын тахилгыг голчлон билгийн улирлын арванхоёрдугаар сарын 23, 24-нд хийх бөгөөд“харцын тахилга 23-нд, тайжийн тахилга 24-нд“ хэмээх үг ч ардын дунд уламжлагдан ирсэн байна. Энэ ёсыг одоо мартаж байгаа нь харамсалтай.

 

Битүүлэх ёс

 

Шинэ жил эхлэхийн өмнөх орой буюу хуучин оны хамгийн сүүлчийн оройг үдэх ёслолыг битүүн гэж нэрлэх ба энэ нэрийн учир нь сар битүүрч харагдахгүй болж байгааг илэрхийлсэн үг ажээ. Битүүн гэдэг нь орой бүрэнхий болж эхний ганц од гарахаас эхлээд дараа өдрийн үүр цайж золгож эхлэх үеийг хүртэлх хугацааг зааж байна. Энэ оройн хүндэтгэлийн зоогийг битүүлэг хэмээн нэрлэх ба айлууд бэлдсэн идээ зоогийн дээжээс харилцан солилцож ёслохоос гадна өөрсдөө ч элбэг дэлбэг баярлаж найр цэнгэл үүсгэдэг байна. Битүүлгэд“битүү хоол” гэсэн бэлгэдлээр бууз жигнэж, банш чанадаг. Битүүний орой хийдэг зочлолын хоол унд, дэг ёс нутаг нутагт өвөрмөц өөр байх нь монгол соёлын баялаг олон талыг илэрхийлж байна. Тухайлбал, баруун нутгийн монголчууд торгууд, өөлд, урианхайчууд хотныхоо хамгийн ахмад айлдаа цугларч үхрийн дунд чөмгийг махтай нь чанаж махнаас нь амсаад дараа нь ясыг нь таших“чөмөг хугалах” зан үйл хийдэг бол төв нутгийн халхчууд битүүний орой үхрийн толгойг ялз чанаж духыг нь тавганд хийж айлууддаа түгээх “Дух гүйлгэх” ёслол хийдэг.

 

Ихэнх нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү чанаж бурхан тахилдаа, ууц тэргүүтнийг бусад махан шүүс, цагаан идээнээс хурууд, тос, мөн боов зэрэг амттанг бэлтгэдэг. Битүүний орой хийдэг эдгээр ёслолууд нь хуучин он битүүрч байснаа нээгдэн шинэ он ирж байгааг харуулсан бэлгэдэл бололтой. Мөн ихэнх нутагт байх битүү мах задалж гургалдай, чөмөг идэх ёс байдаг нь нэлээд эртээс уламжлалтай ёс бололтой. Битүүний орой гэрийн тотгон дээр ус цас, өвс тавьж хонуулдаг нь дараах домогтой холбоотой. Энэ шөнө Балданлхам бурхан гурван ертөнцөөр тойрон албат иргэдээ тоолон шинэ оны аз жаргал авчирдаг хэмээн түүний унаа болох билгийн мэлмий нээгдсэн шар халзан луусанд унд тэжээл тавьж байгаа явдал юм. Битүүний шөнө өндөр настан хийгээд нялх балчраас бусад хүн унтахгүйг хичээдэг нь ч энэ домогтой холбоотой ажээ.

 

Битүүний өдөр гэрийн тоос үргээж хувцас хунараа бэлтгэн, гэр орноо цэвэрлэдэг нь шинэ ондоо цэвэр ариун орох гэсэн хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой юм. Мөн зарим нутагт битүүний өдөр“индэр” босгодог. Индэр гэдэг нь цас мөс, чулуу хөрзөнгөөр босгосон овоо бөгөөд шинийн нэгний өглөө эртлэн тэнгэртэй золгох ёслолын тэмдэг болно.

 

Битүүний өдрийн цээр:

 

Битүүний өдөр айл хэсэхийг цээрлэнэ

Энэ өдөр орон гэртээ байх нь хишиг буянаа тогтоож буй хэрэг.

Энэ өдөр амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс амыг нь чөтгөр долоож хомхой яр гарна.

 

Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Шинэ онд гай гарз гарна. Муу зүйл нүүрлэнэ.

Битүүний шөнө айлд хоновол сүнс төөрнө.

Битүүнд гэр оронд харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.

Өлөн зэлмэн хонохыг цээрлэдэг. Гарч буй жилдээ өлсч зовно гэнэ. Тиймээс заавал цадтал хооллоно.

Хэл ам хийх, өндөр дуугаар хашхирахыг цээрлэнэ. Тэр жилдээ хэрүүл маргаан тасрахгүй гэнэ.

Газарт ус, угаадас асгахыг цээрлэнэ. Эс тэвчвээс яр шарх гарна гэнэ.

Битүүнд гэрийн гадаа хоосон сав байлгахыг цээрлэнэ. Заавал дотор нь юм хийж тавьдаг нь хишиг буянд сайн гэнэм.

Битүүний шөнө мал чанга майлах, янцгаахыг муу ёр хэмээнэ. Тиймээс малаа сайн цатгаж услах ёстой.

 

Шинэлэх ёс

 

Шинийн нэгэн бол монголчуудын хувьд хамгийн бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг бөгөөд энэ өдрийг хэрхэн өнгөрөөнө тэр жилдээ тийм байна гэсэн үзэл тархмал. Энэ өдөр хүмүүс эртлэн гарч хийморио сэргээх зан үйл(зүг гаргах, хийморийн дарцаг хийсгэх, аргаа аргалаар дүүргэх, утас ээрэх, бэлгэдэлт тоглоом наадгайгаар наадах зэрэг) хийнэ. Үүний дундаас онцлон дурдах нэгэн зан үйл болох алаг мэлхий өрөх шагайн тоглоом тоглодог. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шинэ ертөнцийг бий болгож буй эртний зан үйл юм.

 

Шинийн нэгний өглөөний тэнгэрийн байдлаар шинэ гарах жилийн өнгийг тодорхойлох шинжих нь олонтаа. Тухайлбал, шиний нэгний өглөө эхнэр хүн эртлэн гарч үүлний өнгө, малын хэвтэж буй байдлыг ажиглаж зун өвлийн шинж, хур бороо хэр орох, өвс ногоо хэр ургах зэргийг шинждэг байжээ.

 

Шиний нэгний өглөө айл хотлоороо урьдчилан бэлдсэн овоондоо гарч идээ цай аван тэнгэртэй золгодог. Үүнийг төрийн сүлд, эзэн сүлдэд мөргөх, индэрт мөргөх зэргээр олон янзаар нэрлэдэг. Энэ зан үйлд ихэвчлэн гэрийн эзэд, эрэгтэйчүүд оролцдог ажээ. Эзэн сүлдэд мөргөхдөө цай идээнээс дээжлэн өргөж малгайгаа аван дөрвөн талд нь тойрон мөргөж гэртээ ирж цагаалах ёслол эхэлдэг. Зарим нутагт ирэнгүүтээ гэрээсээ нэгэн нялх хурга гаргаж хонио цагаалуулах зан үйл хийж тэр хургаараа хуц тавьдаг уламжлал бий. Дараа нь хотныхоо хамгийн ахмад настанд очиж шиний цайны дээж, идээ тавагтай ирж ахмад хүнийхээ тохойн дороос нь түшисхийн хоёр гарын алгыг дээш харуулан хадаг барин мэхийн золгож дараа нь сууж бэлэг дэмбэрэлтэй яриа ярьж гаанс, хөөргөөрөө тамхилж мэндэлнэ. Ингэж шинэлэхдээ урьдаар аав ээждээ үр хүүхэд дүү нар нь хүндэтгэн хадаг барьж золгохдоо урт настай удаан жаргалтай, яваарай гэх зэргээр бэлгэтэй сайхан ерөөл хэлэн духан дээр нь үнэрлэж хишиг буянаа түгээдэг ажээ.

 

Цагаан сарын шинийн нэгэнд настайчууддаа, дараагийн өдөр голдуу ахмад эгчмэд эмэгтэйчүүддээ, гурванд төрөл төрөгсөд холын хамаатан садантайгаа цаашлаад анд нөхөдтэйгөө зэргээр золгодог. Монголчуудын хувьд цагаан сараар архи ууж согтохыг ихэд цээрлэх бөгөөд ёсны хундага гурваас илүү тогтоодоггүй байжээ.

 

Цагаан сарын бэлгэдэл хийгээд учир агуулгаас үүдэн цээрлэх ёс олон байдаг.

 

Заримаас нь дурдвал:

 

Цагаан сараар айлд очоод өлөн ховдог загнах, хэт идэхийг цээрлэдэг. Учир нь битүүлэг болон бусад идээ нь өвөг дээдсийн сүнс онгод зориулсан тахил болох учир түүнээс хишгийн хэмжээнд хүртдэг. Иймээс тавгийн идээнээс, битүүлгээс заавал амсдаг заншилтай ажээ.

Цагаан сараар хуучин дээл хувцас нөхөхийг цээрлэдэг. Заавал шинэ үйл эхэлдэг сайхан заншилтай байжээ. Цагаан сараар ус авахыг цээрлэнэ. Ус авбаас нагац талдаа муу гэнэ.

Цагаан сараар гадагш эд зүйл зээлээр өгөхийг цээрлэнэ. Гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана гэх аж. Цагаан сарын шинийн нэгний зулын галыг хуучин галын цог, цучлаар асаахыг цээрлэнэ. Алив бүх нийг шинээр эхлэхийн бэлгэдэл ажээ.

Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хоновол тэр жилдээ гэртээ очихгүй тэнүүчлэнэ гэдэг. Уйлах, хэрэлдэхийг цээрлэдэг. Зөрчвөөс бүтэн жилийн турш хэл ам тасрахгүй, хэрүүл маргаантай байна.

 

Шинийн нэгэнд үнс хогоо гаргахыг цээрлэнэ

 

Шинийн долоонд айлд очихыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг. Зарим нутагт шинийн гурванд айлд очихыг цээрлэдэг аж. Мөн энэ үед бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, ан амьтан алахыг цээрлэнэ. Бэлэггүй үг хэлбээс өөрт гай болно.

Мал амьтан муулбаас үхэл хагацал нүүрлэнэ.

Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Зөрчвөөс хар элэгтэй болно гэнэ. Сар шинээр өр авлага нэхдэггүй гэдэг ажээ.

 

 

Эх сурвалж: С.Бямбадорж /Монгол Улсын их сургуулийн ШУС-ийн Антропологи-археологийн тэнхимийн багш, угсаатан судлаач/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 39 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 2 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 30 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК