Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧИН жилийн таны төөрөг

2016-2-08
0
ЖИРГЭХ

 

XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу.

ХУЛГАНА

ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА

Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. Солдавнамсүм, Түй мандал айлдуул.

1936, 1960, 1996 оных эрүүл мэнд сайн.
1924, 1948, 1972, 1984, 2008 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.
1948,1972, 2008 оных буян хишиг сайн.
1924,1936,1960,1984,1996 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага, Ямбийдончир.

2016 онд та өмнөх жилүүдэд хийсэн ажлынхаа ашиг шимийг хүртэх болно. Амжилтанд хүрэхэд тань танил талууд, мэдлэг боловсрол тань ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ жилийг та бусад жилүүдийг бодвол хөнгөхөн давах болотой.

Удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ авч мөрөөдөл чинь биелнэ. Таны амьдрал бүх талаараа өв тэгш байж, санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтнэ.Өмнөө шинэ зорилго тавьж түүндээ хүрэхийг зорь, утга учиргүй жижиг зүйлсд битгий бухимдаарай.

 

ҮХЭР

ҮХЭР ЖИЛТНҮҮД АЛБАН ТУШААЛ ДЭВШИНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гайгүй. Шар өнгийн эд бүү ав. Хаврын улиралд ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Итгэл, Жамбал санжид, 3 гүрэм.

1937, 1961, 1997 оных эрүүл мэнд сайн.
1925, 1949, 1973, 1985, 2009 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.
1949, 1973, 2009    оных буян хишиг сайн.
1925, 1937, 1961, 1985, 1997 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага.

Үхэр жилтэнгүүдийг их хүнд хэцүү жил хүлээж байна. Гэнэтийн асуудал таны амьдрал, ажилд тань том саад болно. Үүнээс болж та бодлоггүй, үр ашиггүй зүйл их хийнэ. Энэ жил шинэ ажил эхлүүлэх хэрэггүй, байгаа зүйлээ хадгалж үлдэхийн тулд бүх эрч хүчээ зарцуул.Таны зөв байсан ч удирдлагатайгаа битгий маргаарай.

Та санаагаар унах хэрэггүй шүү, найз нөхөд тань таны талд зогсож байнга туслах болно.Өмнөх жилүүдэд хангалттай хуримтлал цуглуулсан бол санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй. Гол нь мөнгөө зөв зарцуул.

 

БАР

БАР ЖИЛТНҮҮДЭД ИВЭЭЛТЭЙ ЖИЛ ИРЖ БАЙНА

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Цагаан, ногоон өнгийн төмөр эд, хувцас бүү ав. Хавар, намрын улиралд ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Цэвэгмэдийн чого, Улаан юм, 3 гүрэм.

1938, 1974, 1998 оных эрүүл мэнд сайн.
1926, 1950, 1962, 1986, 2010 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.
1938, 1962, 1974, 1998 оных буян хишиг сайн.
1926, 1950, 1986, 2010 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

Бар жилтэнгүүд 2016 онд хэт итгэлтэй, онгироо зангаа татаж, өөрсдийн төлөвлөгөөгөө бусдад дэлгэх хэрэггүй юм байна. Нууцалсан төлөвлөгөө тань амжилт авчирна, бусдад дэлгэвэл цагаан хэл ам хүрнэ. Энэ жил та зорилгодоо хүрч төвлөрч чадвал ашиг орлого их олно. Гэхдээ шинэ салбарт хүч үзэх гээд хэрэггүй, сайн мэддэг зүйлээрээ мөнгө олохыг бодоорой.

Олон шинэ танилуудтай болох юм байна, тэдний хэн нэгэнтэй хамтарч чадвал амжилт олох магадлалтай.

 

ТУУЛАЙ

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ТААГҮЙ ЗҮЙЛСЭЭС ХӨНГӨХӨН САЛНА

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Ууланд бүү авир, голын усанд бүү ор. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Тахиа сард ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Цэвэгмэдийн чого, Улаан юм, 3 гүрэм.

1939, 1975, 1999 оных эрүүл мэнд сайн.
1927, 1951, 1963, 1987, 2011 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.
1939, 1963, 1975, 1999 оных буян хишиг сайн.
1927, 1951, 1987, 2011 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрлийн даллага, Дашчиравын сан даллага.

Туулай жилтнүүдийн хувьд энэ жил их тайван амгалан өнгөрнө. Ойр орчинд байгаа хүмүүсийн асуудлуудаас бүр мөсөн холдож өөрийн ертөнцөд нам гүм амьдрах бололтой. Санхүүгийн хувьд ер бусын сайн жил байна, та өөрийн тэвчээрийн хүчинд албан тушаал ахина.

Энэ жил та амьдрах газраа өөрчилж бүр өөр улс руу нүүж ч магадгүй. Та өөрийнхөө тав тухыг юун түрүүнд тавьна. Мөн та шинэ хоббитой болж шинэ зүйл сурах зорилго эрмэлзэлтэй байна.

 

ЛУУ

ЛУУНУУДЫГ ЖИЛИЙН ТУРШИД АМЖИЛТ ДАГАНА

Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Гал уснаас болгоомжил, улаан, хар өнгийн эд, хувцас бүү ав. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Жалцанзэмүвүнжан, Солдавнамсүм.

1952, 1976, 2012 оных эрүүл мэнд сайн.
1928, 1940, 1964, 1988, 2000 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Мандал өргүүл.
1928, 1952, 1988, 2012 оных буян хишиг сайн.
1940, 1964, 1976, 2000 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрлийн даллага, Дашчиравын сан даллага.

Луу жилийнхэн энэ жил зорилгодоо хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг ажирахгүй. Хүссэнээ авахын тулд өөрийгөө золиослоход ч бэлэн байх болно. Тулгарч буй бэрхшээл бүхэн таныг улам хурцалж амжилтанд хүргэнэ. Та олон зүйлд амжилт гаргаж хүссэнээ авах юм байна.

Олон сонирхолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлсэнээр албан тушаал өсөхөөс гадна ашиг орлого нэмэгдэнэ.Олсон орлого тань танд амарч, амьдралын сайн сайхныг мэдрэх боломж олгоно.

 

МОГОЙ

МОГОЙ ЖИЛТНҮҮД ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛГОДОО ХҮРНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй, хэл үг атаа жөтөө гайгүй. Өндөрт бүү авир, газар бүү ух хорлолтой. Хийморийн дарцаг хийсгэ. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Өвлийн эхэн, дунд сард ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Хийморийн сан, Самбалхүндэв, 3 гүрэм.

1953, 1977, 2013 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.
1929, 1941, 1965, 1989, 2001 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.
1929, 1953, 1989, 2013 оных буян хишиг сайн.
1941, 1965, 1977, 2001 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан.

Могой жилтэнүүд 2016 онд олон сонирхолтой үйл явдалд оролцох нь. Та ажил дээрээ шинэ санаачлага гаргаж удирдлагынхаа сайшаалыг хүртэнэ. Та бусдын хүндлэлийг олж танаас олон хүн зөвлөгөө авах болно. Орлогын олон эх үүсвэртэй болж санхүүгийн талаар санаа зовох асуудал гарахгүй. Аманд орсон шар тосыг битгий түлхээрэй.

Дэмий жижиг асуудлаас болж зорилгоосоо ухрах хэрэггүй шүү,эр зориг эрсдэл хүлээх чадвар бүхнийг ялан дийлнэ.

 

МОРЬ

МОРЬ ЖИЛТНҮҮД ХУВИЙН БИЗНЕС ЭХЛҮҮЛБЭЛ САЙН

Ажил үйлс нь бүтэмжтэй, хэл үг атаа жөтөө гайгүй. Мод, төмөр эд, цагаан, ногоон хувцас бүү ав. Хийморийн дарцаг хийсгэ. Өвлийн эхэн, дунд сард ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Хийморийн сан, Самбалхүндэв, 3 гүрэм.

1930, 1942, 1966, 1990, 2002 оных эрүүл мэнд сайн.
1918, 1954, 1978, 2014 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.
1918, 1942, 1954, 1978, 2002, 2014 оных буян хишиг сайн.
1930, 1966, 1990 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

Морь жилтэнгүүд 2016 онд орчин тойронд нь гарах боломжийг овжин ашиглах нь. Гарсан боломжийг цаг алдалгүй барьж авч чадвал маш их олз омог хүлээж байна. Үүний тулд та бусдын өмнөөс хариуцлага үүрч их эрсдэлийг хүлээх шаардлага гарч магадгүй, өөртөө итгэлтэй байгаарай.

Мөн та өөрийн албан тушаалд томоохон түлхэц болох холын аялалд явж магадгүй. Аялалын явцад саад бэрхшээл их тохиолдох ч та өөрийн авьяасаар бүгдийг даван туулж амжилтанд хүрнэ.

 

ХОНЬ

ХОНЬ ЖИЛТНҮҮД АМЖИЛТАД ХҮРНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар, цагаан хэл үг, атаа жөтөө үгүй. Шар өнгийн эд, хувцас бүү ав, газар лусын хорлолтой. Өвлийн адаг сард ажил нь барцадтай. Ерөнхий засал нь: Цэвэгмэдийн чого, Гаанжуур.

1931,1943,1967,1991, 2003 оных хэрүүл мэнд сайн.
1919, 1955,1979, 2015 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цагаан дарь эх, Мандал.
1919,1943,1979, 2003, 2015 оных буян хишиг сайн.
1931,1955,1967, 1991 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага.

Хонь жилтэнгүүд 2016 онд амь зуулгаа залгуулахын тулд маш их ажиллах шаардлагатай болно. Танд өмнө нь тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан эх үүсвэр бүрэн зогсож та өөр орлогын эх үүсвэр хайхаас өөр аргаггүй болно. Иймээс хаанаас яаж хэдэн төгрөг олохоо одооноос бодож төлөвлөж байсан дээр шүү. Шинэ ашигтай төсөл олох эсвэл ажилаа солих арга зам байна. Бусдад найдах хэрэггүй өөрөө бүхнийг шийд.

Сайн хичээвэл амжилтанд хүрэх боломж байгаа шүү, битгий шантраарай.

 

БИЧ

БИЧ ЖИЛТНҮҮД ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС АШИГ ХҮРТЭНЭ

Ажил үйлст саад ихтэй. Хэл үг, атаа жөтөө буй. Гал уснаас сэргийл. Улаан. хар өнгийн эд, хувцас бүү ав. Хаврын эхэн, зуны дунд сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Цэвэгмэдийн чог, 3 гүрэм, Солдавнамсүм.

1944, 1968, 2004 оных эрүүл мэнд сайн.
1920, 1932, 1956, 1980, 1992, 2016 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Манал, Цагаан дарь эх.
1932, 1944, 1968, 1992, 2004 оных буян хишиг сайн.
1920, 1956, 1980, 2016 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

2016 онд бич жилтэнгүүдийн аз од гийх нь ээ. Албан тушаал дэвшихээс гадна орлого чинь гэнэт их хэмжээгээр өснө. Таны мэдлэг, ажлын туршлагыг өндрөөр үнэлэх учир та бүхнийг амжуулж авах ёстой шагналаа хүртэх болно. Та ашигтай олон санал авах бөгөөд санал тавьж буй хүмүүс таны ажлыг аль болох хөнгөвчилөхийг хичээх болно.

Та бусдыг ашиглаж өөрийн зорилгодоо амархан хүрэх болно. Та тэднийг боол мэт ажиллуулж өөрийн түрийвчийг түнтийлгэнэ.

 

ТАХИА

ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ХУВЬД КАРЬЕРАА ӨСГӨХ ЖИЛ

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар, цагаан хэл үг гайгүй. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Намрын эхэн, өвлийн дунд сард ажилд барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: 3 гүрэм, Солдавнамсүм, Түй мандал.

1945,1969, 2005 оных эрүүл мэнд сайн.
1921,1933,1957,1981,1993 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Манал, Цагаан дарь эх.
1933,1945,1969, 1993, 2005 оных буян хишиг сайн.
1921,1957, 1981 оных буян хишиг нь дорой. Засал нь: Дашчиравын сан даллага, Ямбийдончир.

Тахиа жилийнхэн амьдралдаа томоохон өөрчлөлт гаргая гэвэл оны эхний 5 сар ихээхэн тохиромжтой. Эхний 5 сард хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, зөв үе шаттай хэрэгжүүлж чадвал ихээхэн үр дүнд хүрэх магадлалтай. Жилийн сүүлийн саруудад бизнесийн хамтрагчтай үл ойлголцол үүсч маргаан гарах магадлалтай. Асуудлыг харицан ярилцаж нээлттэй байдлаар шийдвэрлэвэл зүгээр. Аливаа зүйлийг амалж ярихаасаа өмнө сайн бод, ам алдвал барьж болдоггүй гэсэн зарчмыг баримтла.

 

НОХОЙ

НОХОЙ ЖИЛТНҮҮДЭД ТАЙВАН, АМГАЛАН ЖИЛ ТОХИОНО

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар, цагаан хэл үг, атаа жөтөө гайгүй. Төмөр, модон эдлэл, цагаан ногоон хувцас бүү ав. Хаврын эхэн, дунд, зуны дунд сард ажилд барцадтай.

Ерөнхий засал нь: Сундуй, Миегомбын додва, 3 гүрэм.

1922,1946, 1982, 2006 оных эрүүл мэнд сайн.
1934,1958, 1970,1994 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Манал, Цагаан дарь эх.
1922,1958,1982 оных буян хишиг сайн.
1934,1946,1970,1994, 2006 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

Нохой жилтнүүдэд маш олон эерэг боломжууд гарч ирнэ. Бизнесийн шинэ санаа төрснөөр өөрийн гэсэн бизнестэй болох боломж гарч ирнэ. Зарим нэг ажлууд тань удааширч магадгүй сэтгэлээр унах хэрэггүй өөрийн зориг ухаандаа найдаж чадвал амархан шийдвэрлэгдэнэ.

Жилийн дөрвөөс зургаан сарын хооронд санхүүгийн хүндрэл тулгарна. Сэтгэлээр бүү унаарай, энэ асуудал амархан шийдэгдэнэ. Мөнгөө гамнаж хэт үрэлгэн байх хэрэггүй шүү, зөвхөн хэрэгцээтэй зүйлсдээ л зарцуулаарай.

 

ГАХАЙ

ГАХАЙ ЖИЛТНҮҮД  УДААН МӨРӨӨДӨЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХИЙНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг, атаа жөтөө гайгүй. Ууланд бүү авир, газар бүү ух хорлолтой. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Хавар, зуны дунд, өвлийн адаг сард ажилд барцадтай.

Ерөнхий засал нь: Алтангаанжуур, Заслын 8 ном.

1923, 1947, 1983, 2007 оных эрүүл мэнд сайн.
1935, 1959, 1971, 1995 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.
1923, 1959, 1983 оных буян хишиг сайн.
1933, 1947, 1971, 1995, 2007 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

2016 онд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай амьдралын томоохон асуудлууд гарна. Өмнөх жилүүдэд хийсэн ажлын үр дүн энэ жил гарч ирнэ. Өөрийн хүсэл сонирхолдоо хүрэхэд чинь туслах шинэ танилуудын хүрээг бий болгох хэрэгтэй. Бусдын хүсэл сонирхолд хөтлөгдөлгүй өөрийн хүсэл зориг, эрх чөлөөг хамгаас түрүүнд тавиарай. Та санхүүгийн боломжтой бол буяны үйлс хийх хэрэгтэй энэ нь таны цаашдын амьдралд ихээхэн эрч хүч, эерэг энергийг авчирна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (123.136.11.155)
    Монголоо алдсаны том илрэл бол энэ мухар сүсэг харанхуй бүдүүлэг шашин шүтсэний гай.Хүн байгаль хүйн холбоотой.Зөь явбал зөөлөн замба тив.Санаа зөв бол заяа зөв.Ийм л энгийн бөгөөд аугаа гүн ухаан байхад харь түвд тангад ном буруу зөрүү уншуулж хорлогдоод яахав.Түүхээ нэг эргээд харчих мандаж буурсан шалтгаан нь энгийн шүү дээ.Энэ мухар сүсэг шарын шашинаас болж баларсан.Хүн байгаль уул ус тэнгэрээ шүтэж байхад ухаан саруул хурц уужис байжээ.
    2016 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (123.136.11.152)
    Монголоо алдсаны том илрэл бол энэ мухар сүсэг харанхуй бүдүүлэг шашин шүтсэний гай.Хүн байгаль хүйн холбоотой.Зөь явбал зөөлөн замба тив.Санаа зөв бол заяа зөв.Ийм л энгийн бөгөөд аугаа гүн ухаан байхад харь түвд тангад ном буруу зөрүү уншуулж хорлогдоод яахав.Түүхээ нэг эргээд харчих мандаж буурсан шалтгаан нь энгийн шүү дээ.Энэ мухар сүсэг шарын шашинаас болж баларсан.Хүн байгаль уул ус тэнгэрээ шүтэж байхад ухаан саруул хурц уужис байжээ.
    2016 оны 02 сарын 13 | Хариулах
  • Oyun (122.201.21.147)
    Uuruu uurtuu l itgej zuv l yavbal boloo shte muu zuil hiihgui ym bolgonii hem hemjeeg taaruulj yavbal bvh ym bnoo busdiig hvndel tegee l boloo
    2016 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (49.0.186.242)
    Shar huwalznuud geh shig .bitgii burhan shashintnii humuusiig doromjlood bgaarai.buddiin shashintan bish bol tsaashaa zailtsgaa .muusai yumnuud .mongoloo aldsan erguu malnuud
    2016 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.37.91)
    энэ жил Монголын төрийн ордонд шигдсэн дүр эсгэгчдыг байх ёстой газар руу нь дөтийн замаар тонилгох жил.
    2016 оны 02 сарын 09 | Хариулах
  • зочин (42.113.43.61)
    Одоо энэ хэдэн шар хувалзнуудад оюун санаа эд хөрөнгөө сорж шулуулахаа болих хэрэгтэй.200-300жил хамгаа өгч харь тангад ном уншууллаа сайжирдаг бол ...!!!Одоо өөрсдөө сэрж ухаарах цаг болсон аль болгон морь унасан толгойгүй хүнд тоглох гэсэн юм бэ монголчуудаа???
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    1 цаг 13 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    15 цаг 59 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    16 цаг 53 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
    17 цаг 1 мин
  • Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
    18 цаг 3 мин
  • Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    20 цаг 14 мин
  • Counter-Strike 2 дахь мапны үнэ цэнэтэй байдал 
    20 цаг 31 мин
  • The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа
    20 цаг 34 мин
  • Ө.Шижир: Сайд, дарга байсан хүмүүс сэнтийгээс буухдаа ТХГ-т байдаг машины дугаарыг хүртэл хулгайлаад явдаг
    21 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
    21 цаг 15 мин
  • Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
    21 цаг 59 мин
  • УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ
    22 цаг 8 мин
  • Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
    22 цаг 15 мин
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
    22 цаг 33 мин
  • Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, Японы эрэгт цунамигийн дохио хангинав
    22 цаг 47 мин
  • Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    22 цаг 50 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
    22 цаг 56 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    23 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ" болно
    23 цаг 51 мин
  • “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмыг танилцуулах өдөрлөг болно
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК