Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн дийлэнхийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайн гэмт хэрэг нь баяр ёслолын үеэр илүү идэвхиждэг бөгөөд сүүлийн үед хулгайч нарын арга улам нарийссаныг албаныхан хэлж буй юм. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийгөө цагдаагийн алба хаагч хэмээн сурагч хүүхдүүдэд танилцуулан, гэрт нь нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлах гэмт хэрэг гарчээ.
Ийн цагдаа хэмээн хуурч, сурагчдыг дээрэмддэг этгээдийг эрэн сурвалжилж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)