Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар Засгийн газрыг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ.
Тэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн засгийн газар хууль хэрэгжүүлдэггүй, хууль зөрчиж гадны компанид газар нутгаа худалдсаар байгаа нь ил болсоор байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сан бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборуулахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон,
Мөн Увс аймгийн /Увс аймаг 19 сумтай/ 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид мөн хууль зөрчиж олгосон” гэдгийг онцлов.
Тиймээс дээрх хэрэг явдал нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болж чадна хэмээн үзэж байгаа аж.