Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тосны импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна

2016-2-15
0
ЖИРГЭХ

       Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд /2016.02.14/-нд ажиллалаа. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх болон Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих бэлтгэл ажлын хүрээнд “Техникийн зөвлөлдөх уулзалт”-ыг Аж үйлдвэрийн яамны санаачлагаар зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын  гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар,  Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, БОАЖЯ, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, “Монголросцветмет”, Газрын харилцаа, геодиз зурагзүйн газар, Бор-Өндөр сумын удирдлагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, шаардлагатай дэд бүтэц, хүний нөөцийн асуудлуудаар санал солилцсон. “Техникийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр Аж үйлдвэрийн  сайд үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжит байршлуудтай газар дээр нь танилцсан бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэр барихад 200 га, зэс цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр барихад 120 га талбай төлөвлөөд байгааг орон нутгийнхан танилцууллаа. Энэ удаагийн уулзалт эхнийх нь бөгөөд цаашид уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

4 жилийн хугацаанд нийт  1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

 

Энэ сарын 1-нд Засгийн газрын 75 дугаар тогтоол гарч,  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  жилд 2.3 сая хүртэлх газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар  шийдвэрлэсэн юм. Урьдчилсан ТЭЗҮ-ээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүнийн ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, тус суманд байгуулахаар сонгосон байна. Газрын тос боловсруулах, дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын хугацаа 2020 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй,  100 хувь хаягдалгүй, Евро 5 стандартад нийцсэн дизель шатахуун үйлдвэрлэнэ. Боловсруулах үйлдвэрийг дагалдаж цаашид Монгол Улсад химийн үйлдвэр хөгжих үндэс тавигдах чухал ач холбогдолтой. Үүнээс гадна орон нутагт боловсруулах үйлдвэрийг дагалдаж  хөнгөн болон жижиг, дунд  үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн болон дэд бүтцийн дэвшил авчрах юм. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Тамсагийн сав газраас 1.1 сая тонн газрын тос олборложээ. Олборлолтын хэмжээ 2018 он гэхэд ойролцоогоор 1.6 – 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галба 11, Дорнод аймгийн Хөхнуур 18 дугаар талбайнуудад туршилтын олборлолт хийгдэж, газрын тос илэрсэн мэдээлэл байна. Газрын тосны дамжуулах хоолойн тээвэрлэлт нь  түүхий тосыг төмөр замаар  тээвэрлэснээс тав дахин бага зардалтай байдаг олон улсын туршлага бий. Тиймээс ч Дорнод аймгийн Тамсагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртлэх дамжуулах хоолой барих ажил үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцэн явагдана. Монгол Улс жилд 1.2 -1.5 тэрбум ам.долларын шатахуун импортлодог. Тэгвэл боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор энэ мөнгөний урсгал дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.

 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ.
  • Бүтээн байгуулалтын 4 жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  • Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна.
  • Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрүүлнэ.
  • Орон нутагт 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болно.
  • Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарсанаар Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Дэд бүтцийн хувьд төмөр зам, эрчим хүчний асуудлыг өргөтгөл хийснээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой. Цаашид зэс хайлуулах болон газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зөрлөг, замуудыг нэмж, шилэн кабелиар холбох шаардлагатай гэв. Харин тус сумын эрчим хүчний хувьд одоогийн суурилагдсан хүчин чадал 32 мВт. Боловсруулах үйлдвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд ойролцоогоор нэмж 60 орчим мВт-ын хүчин чадал шаардлагатай.  Үүнийг шийдвэрлэхийн тулд шугамын болон дэд станцын өргөтгөл хийх талаар энэ үеэр мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Жилд 530.000 тн зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр барина

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх  үйлдвэр нь жилд 530 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар сонгосон нь байршлын хувьд дараах хэд, хэдэн давуу талтай. Тодруулбал:

  • Дэд бүтэц сайн хөгжсөн
  • Зэсийн томоохон гол ордуудын дунд оршдог
  • Хүхрийн хүчлийн менежментийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжтой
  • Жоншны тархалтын бүс нутгийн  төв хэсэгт,  баяжуулах үйлдвэрүүдийн дунд оршдог.
  • Тээврийн хувьд Бор-Өндөр сум нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв шугамтай Айраг- Бор-Өндөрийн салаа төмөр замаар холбогдсон
  •  Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн автозамаас 50 км зайтай бөгөөд  хатуу хучилттай автозам тавих хөрөнгө оруулалт шийдэгдсэн зэрэг  давуу үзүүлэлтүүд байгаа юм

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Бид хөрөнгө оруулагчдаа дуудах цаг нь болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэр цэвэр үндэсний болоод хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж босно. Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой. Ийм ч учраас Үндэсний хөрөнгө оруулагчид хамтраад энэ төслөө босгох ёстой. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдад ч нээлттэй. Үндэсний үйлдвэрлэгчид, шатахуун импортлогчид хамтраад энэ төслөө босгох учиртай. Тиймээс ч нээлттэй тендер зарлана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Энэ  төслийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид маш олон бий. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод энэ асуудал тусгагдсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого УИХ-аар батлагдсан. Үүнд мөн адил тусгагдсан байгаа. 2020 он гэхэд энэ төслийг дуусгах нь монголчуудын хувьд амин чухал асуудал юм” хэмээн онцоллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • dabaa (202.21.117.42)
    songuuli dohoj bna, ingej tsetseg urguulahaa bolimoor um aa, ard tumnee teneg gej boddog umuu , odoo hicnineen hudlaa uariad nemergui dee
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.34.170)
    идэж ууж улс орныг самарч байснаа гэнэт ухаарав уу? оройтсон ухна
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.163)
    Хог хог,хог хог. Энэ жил чмнь гал бмчин жил болхоос Хүн дүрст бичин жил биш шүү. Сонгууль дөхөхөөр нэг их ажил хэрэгч ухаантай сармагчин болчихож гэнэ. 4 жил ухаангүй идэж идэж унтаж унтаж дутуу сэрээд харсан чинь нефьт зэсийн үйлдвэр нийлж харагдаад байна уу. Гүйцэд сэр.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.41.133)
    хошгируулсан пизда чинь сонгуулийн дараа юу гэж хуцах бол? америк зугтахаасаа өмнө залуучууд зочид буудлыг яаж луйвардаж авсанаа тайлбарла
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    42 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    53 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    1 цаг 12 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    1 цаг 37 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    1 цаг 48 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    2 цаг 9 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    2 цаг 13 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    2 цаг 32 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    2 цаг 53 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    3 цаг 1 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    3 цаг 26 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    3 цаг 33 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    3 цаг 39 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    3 цаг 43 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    3 цаг 47 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    3 цаг 59 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    5 цаг 20 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    20 цаг 5 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    21 цаг 0 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК