Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан сая хуралдаж дууслаа. Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Ийнхүү хуульч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гишүүний санаачлаад Цэц дээр бүдэрсэн хуулийн тоо нэгээр нэмэгдлээ. Дашрамд дурьдахад дээрх асуудлыг маргааш Цэцийн их суудлын хуралдаанаар мөн хэлэлцэхээр товлоод байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа юм.
Сэтгэгдэл (2)