Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг сурсан, мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулж, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж тодорхой ажлуудыг зохион байгуулж буй. Тус байгууллага энэ удаа АНУ-д суралцаж буй монгол оюутан, залуусын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармагт оролцохоор болжээ. АНУ-д суралцаж, ажиллаж амьдарч буй монголчуудыг ажлын байраар хангах, эх орондоо ирж ажиллах, даддагажих боломжоор хангах зорилготой уг өдөрлөгийг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж буй юм. АНУ-ын СанФранциско хотод ирэх сарын 20-нд болох эл үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 10, Монгол Улс дахь 20 аж ахуйн нэгж оролцох гэнэ.
Сэтгэгдэл (3)