Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар танилцуулсан юм.
Тус газраас өгсөн мэдээллээр амаржсан эхийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, 6304 хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Энэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, амаржсан эхийн тоо 393-аар буюу 5.9, хүүхэд 417-гоор буюу 6.2 хувиар буурсан байна.
Тэгвэл нялхсын эндэгдэл 2016 оны нэгдүгээр сард 121 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхдээр буюу 2.5 хувиар өсчээ. Харин 1-5 насандаа 140 хүүхэд эндэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл (2)