ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр эрүүл ахуйн багцыг бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
Энэхүү багц нь 12.070 ам доллар буюу 24.370.000 төгрөгийн үнэ бүхий 19 нэр төрлийн зүйлээс бүрдэж байгаа аж.
Ариун цэвэр эрүүл ахуйн багц нь байгалийн гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэгцээгээ хангахад шаардлагатай зүйлсээс бүрдсэн байна.
Тодруулбал, ариун цэврийн хэрэглэл, гарын саван, шүдний оо, сойз, дотуур хувцас зэрэг ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэглэлүүд, мөн шүгэл, гар чийдэн зэрэг хамгаалах хэрэгсэл бүхий 120 ширхэг багцийг зудад нэрвэгдсэн аймгийн малчдад хүргэх юм байна. Дашрамд дуулгахад,Онцгой байдлын улсын комиссын мэдээлснээр 20 аймгийн 90 сум цагаан зудын нөхцөл байдалд байгаа юм.