Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Жаргалсайхан: Монголчуудыг дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа

2016-2-17
0
ЖИРГЭХ

Дээрэмдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгож, Монгол руу явуулна

 

Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр монгол иргэнийг буутай 5 залуу дээрэмдсэн хэрэг Улаан-Үүд хотод гарсан.

 

Тодруулбал, ОХУ-д зорчиж байсан манай улсын иргэд рүү багтай этгээдүүд халдаж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн юм.

 

Тэгвэл энэхүү хэргийн талаар Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Г.Жаргалсайхантай утсаар холбогдож ярилцлаа.

 

-Манай улсын иргэдийг Улаан-Үд орчимд дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулаач?

 

-Улаан-Үд хотоос 45 км-ын зайд буудаллаж байсан манай улсын 2 иргэнийг баг зүүсэн, буутай 5 хүн дээрэмдсэн хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Буриадын цагдаагийн газар шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

 

-Энэ хэргийн талаарх мэдээлэл танай газарт хэзээ ирсэн бэ. Тухайн хүмүүс хэргийн талаар хаана мэдээлсэн юм бол?

 

-Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын иргэдтэй холбоотой бүх мэдээлэл тухай бүртээ манай газарт ирдэг. Үүний дагуу Буриадын дотоод явдлын яамнаас манайд мэдээлсэн. Харин дээрэмдүүлсэн иргэд тухайн өдрийн өглөөний 6 цаг 55 минутад Буриадын цагдаагийн газарт өргөдөл гаргасан байсан.  

 

-Тэдгээр хүмүүс нь чухам хаана байж байгаад халдлагад өртсөн юм бол. Халдлагын үеэр юу болсон талаар та мэдсэн үү?

 

-Бид Монгол Улсынхаа иргэдтэй утсаар холбоо барисан. Дээрэмдүүлсэн иргэд нь Дархан-Уул аймгийн харьяат гэр бүлийн О, Э гэх хоёр хүн. Тэд “Оронгой” гэх буузны газарт байрлан машиндаа унтаж байхад нь урт, богино буутай хүмүүс ирж нөхрийг нь буугаараа нүдэн тус газарт нь цохиж бэртэл учруулсан байсан. Улмаар гар, хөлийг нь скочоор хүлж, машинд нь суулган хээр эзэнгүй газар аваачиж 87 мянган рублийг дээрэмдэн, машины түлхүүрийг нь авч явсан болохыг бидэнд мэдээлсэн.

 

-Дээрэмдүүлсэн иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ. Сэтгэл санааны байдал нь хүнд байгаа байх даа?

 

-Дээрэмдүүлсэн иргэд маань тэтгэврийн насны хүмүүс юм билээ. Тухайн үед бага зэрэг цочролд орсон ч одоо биеийн байдал хэвийн байгаа. Харин нөхөр нь нүдэн тус газраа бага зэргийн гэмтэл авсан гэсэн. Тэд одоогоор Буриадын цагдаагийн газрын хамгаалтад байгаа.

 

-Дээрэмдүүлсэн иргэд тухайн үед машины номерыг харж чадаагүй юм болов уу. Уг нь гэмт этгээдүүдийг улсын дугаар нь олох боломж байгаа байх даа?

 

-Тухайн үед шөнийн 3 цаг болж байсан болохоор харанхуй байсан. Гэхдээ хохирогчид дээрмийн хэрэг үйлдсэн хүмүүсийг хөдлөөд явах үед машиныг нь харахад арын улсын дугааргүй машин байсан гэсэн.

 

-Тэдгээр хүмүүс аялалын шугамаар зорчиж байсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?

 

-О, Э гэх гэр бүлийн хүмүүс хувийн хэрэгцээний зүйлээ авахаар зорчиж байсан юм билээ.   

 

-Тэдгээр иргэдийг монгол руу яаж буцаах вэ?

 

-Бид Буриадын цагдаагийн газрын хүмүүстэй холбогдож монгол иргэдийн машины цоожийг онгойлгож, түлхүүр тааруулж асаах арга хэмжээ авч байна. Мөн тэдгээр иргэдэд буцах үнэмлэх олгож нутаг руу нь буцаана. Өнөөдөр /өчигдөр/ манай газарт энэ хүмүүс ирнэ.  

 

-Төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 

-Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй, ямартай я түлхүүр тааруулж иргэдийн машиныг асааж өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа.

 

- ОХУ-руу визгүй зорчих болсноос хойш манай улсын иргэд тус улс руу зорчих нь их болсон. Энэ мэт гэмт хэрэгт өртөж, хохирох тохиолдол хэр гардаг вэ?

 

-Манай улсад рублийн ханш бага байдаг учраас иргэд ОХУ-д их хэмжээний рубльтэй ирж, худалдаа наймаа хийдэг. Энэ байдлыг ашиглаж, монголчуудыг дээрэмдэх явдал үе, үе гардаг. Үүний өмнө нь Хиагтын боомт дээр явж байсан Сэлэнгэ аймгийн харьяат иргэдээс 45 мянган рубль дээрэмдсэн хэрэг гарсан.

 

-Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд олж, хохирлыг барагдуулсан болов уу?

 

-Одоогоор олдоогүй. Эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжүүлэн явуулж байгаа.  

 

-Манай иргэд их хэмжээний рубльтэй явахаас гадна ямар учраас ийнхүү халдлагад өртөөд байна вэ?

 

- Хамгийн гол нь манай улсын иргэд хаа хамаагүй газар буудаллаж, гэмт хэргийн золиос болоод байгаа юм. Харин албан ёсны буудал, суурин газар буудаллах хэрэгтэй байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

 

24tsag.mn   Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • аялагчийг дэмжигч (59.153.112.47)
    Гэгээр. Жаргалсайхан гуай та гаргасан шийдвэрээ дахин нэг эргэж харан ,холоос Монголын консулын буудлыг зориод очиж буй монголчуудын машиныг хашаандаа оруулж болдоггүй юм уу. Таныг машинаа нэг удаа грашдаа оруулах гэтэл нэг монгол машин саад болсон тул та маш их хилэгнэж ,хашаанд машин тавихыг хориглосон тушаал гаргасан гэдэг. Гэхдээ зүгээр тавьдаггүй . Хоногийн мөнгийг нь төлөөд тавьдаг байсан шүү дээ. Монголчуудынхаа машиныг тавиулахгүй байж ,буриадуудад гражаа бүгдийг нь түрээсэлдэг биз дээ.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • аялагч (59.153.112.47)
    Улаан Үдэд суугаа манай консулын газар нь хашаандаа Монголоос ирсэн машинуудыг оруулахаа больсон байсан. Энэ нь дээр ярилцлага өгсөн консулын шийдвэр гэж доод тушаалын хүмүүс нь ярьж байсан. Улаан Үдэд машинаа шөнө байтугай өдөр ч алдах тохиолдол байдаг. Гэтэл монголчууд машинаа улам их алдах болтугай гэсэн шийдвэрийг ,биднийг хамгаалах ёстой консул маань гаргасан байх юм. Гол нь машинаа консулынхаа хашаанд тавих гэж бид монгол консулын зочид буудалдаа буудаг. Одоо машин тавиулахаа больсон байсан тул консулын зочид буудал бараг хүнгүй байдаг болсон.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (70.215.64.200)
    Oboo nuluutui xumuus deeremduuljdee Jiriin irgen deeremduulsen bol odoo yamar ch suraggui bgaa mongolchuudaa bostsgooy zebseg bariad temtsetsgeey shudarga ys gj mongold alga shuux tsagdaa nariig taarsan gazaraa alllllllllllll
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.235.87.247)
    olood bidend tushaa, esvel manaihan eersdee oloyo geed oligtoi daramtalj asuuldaa. Er ni tusgai humuus yvuulna gee.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    oros xezee ch xogjixgui ee, ted xarin dain xiij busadiin gazar nutagiig deeremd gevel xamgiin chadax ajil ni ter, tarxinii turaaltai er emgui shunaltai,,aimshigt xund surtaltai
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.31.91)
    Buriad ruu yah gej yvdag baina aa.Mongol hamaagui iluu saihan bolson shuudee. Sogtuu orosuudad aluulah gej baigaa ym
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • ххх (202.9.40.95)
    ямар элэнцгээ хийж шөнө 3 цагт гадуур явдаг байна даа
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Нээрээ (103.229.120.29)
    Путинд захиа бичвэл дор нь олоод л ...
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • хуульч (202.9.42.2)
    Ер нь ОХУ-Д аялах гэдэг Их эрсдэл,Их хүнд суртал,Их үл ойлголцолтой учирдагдаа ???
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Тэр Оронгой гээч буузны газрын ажилтнуудыг шалгах хэрэгтэй. Тэд л мэдээлж дээрэмчдийг дуудсан байгаа ш дээ. Муусайн буриадууд хүний мөсгүй л дээ. Мянгуужин Бямбасүрэн Элбэгдорж Ренчино , Батүүлээс авахуулаад...
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.111)
    tiishee yavj ireed zarj bgaa yum ni taaruuhan l zuiluud bgag odoo bolimoor yum doo
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.22.132)
    mun ih deermdvvlj aluulj hvrtel yadgaa hezee bolih yum hilee haa daa
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • ах (180.235.176.236)
    улаанүд шиг хоцрогдсон газарлуу битгий яв буриадууд их муу хүмүүс тэдэнтэй харьцах хэрэггүй шүү
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.46.217)
    Buriudiin tsagdaa muu bn shuu.mongold bol ali hediin bariad avtsan bgaa tegheer manai tsagdaa nar hamaagui chadvartai bndaa.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    царай алдсан юмнууд машинадаа унтаад байхдаа яахав дээ зүгээр буудалд ороод л унтана биз дээ өөрсдөөсөө нарийлж байж хамаг мөнгөө алдаж дээ одоо олдоно гэж гонж биз дээ
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Chi yu gd bgn , 5 tugrugnii tuluu yvj bgaa humuus yu gj buudald orood untaad yvj bhvdee
      2016 оны 02 сарын 17
  • Зочин (202.55.191.132)
    зайлаа. оростой визгүй болно гэж худлаа донгосоод ийм л юманд хүргэж байгаа юм шдээ.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.1.99)
    Ингээд л консулынхан өөрийнхөө иргэдийг буруутгаад байдаг юм.Оросуудад манай жуулчдыг аюулгүй аялах боломжийг бүрэн хангах шаардлага тавих хэрэгтэйшдээ.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • хэхэхэ (202.5.195.125)
    хэхэ Даруй орос Монголын хилийг хаах хэрэгтэй эсвэл визатай болго
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • хэхэ (202.5.195.125)
    Хэхэ оросд очиж дээрэмдүүлж явдагаа хэзээ болих юм болоо манай Монголчууд
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Buu zevsegtei yavdag bolson tsagt
      2016 оны 02 сарын 17
  • Зочин (103.229.122.141)
    Haana ch bsan yalgaagui deeremduulne...minii huvid oros uneheer taalagdahgui. ..dahij tiishee zuglehgui
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.141)
    Yag olj haragdaach..urid ni iim herguud hed heden udaa garsan..oloogui sh te...er ni ene baliar uls ruu yavahaa l bolichih heregtei...yu dutlaa iishee yavdag bn aa?!
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Amidrliha tuluu yvj mungu oloh gej l yavnashd
      2016 оны 02 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    27 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    58 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    1 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 41 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 10 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 21 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    2 цаг 40 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    3 цаг 5 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    3 цаг 16 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    3 цаг 38 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    3 цаг 42 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    4 цаг 0 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    4 цаг 22 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    4 цаг 29 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    4 цаг 54 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    5 цаг 1 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    5 цаг 7 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    5 цаг 11 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    5 цаг 15 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    5 цаг 28 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК