Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 16-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 17-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3828 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 91, зөрчлийн 1052, согтуугийн 416, зам тээврийн ослын 160, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СХД-ийн 31-р хороонд “02-р сарын 16-ны 23:00 цагийн үед Дунд нарангийн 2-р гудамжинд СХД-ийн 17 хороонд суух 39 настай эмэгтэй Ч-г оршин суух тодорхой хаяггүй 44 настай эрэгтэй С гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож хар өнгийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдсэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)