ХУД-ийн 15-р хороо “United Colors of Benetton” дэлгүүрээс өмд цамц хулгайлсан хүн гараад зугтаачихлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад тус дэлгүүрээс ноосон цамц 2ш, бэлтгэлийн өмд 1ш-ийг СХД-21 хороонд суух 48 настай эрэгтэй С гэгч нь согтуурсан үедээ хулгайлан зугтаасныг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
С гэгчийн хувьд 8 удаагийн ял шийтгэлтэй, БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрэн сурвалжлагдаж байсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)