Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болно.
Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх аж.