Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгож байгаа билээ.
Энэ шийдвэрийн дагуу Булган аймагт хуваарилагдсан 100 тн өвсийг хүлээн авч өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэж, малчдад тараах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөгжлийн бодлогын хэлтсээс томилогдсон ажлын хэсэг зохион байгууллаа.
Булган аймгийн хувьд Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Рашаант, Хишиг-Өндөр, Сайхан сумдад өвөлжилт хүндрээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)