Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 17-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 18-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3764 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 144, зөрчлийн 1061, согтуугийн 385, зам тээврийн ослын 195, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 62 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СХД-ийн 5-р хороо "Баянголын ... тоотод байшин шатаад байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн алба хаагчдад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус хороонд 3х5 хэмжээтэй өвлийн сууцанд гал гарч ЧД-ийн 9-р хороонд суух 48 настай эмэгтэй Т шатаж нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн БЗД-ийн 21-р хороо “Жамсран Уулын Өврийн ... тоотод гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 17-нд шалгахад тус хороонд суух 44 настай эрэгтэй Э-ийн 5 ханатай гэр шатсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим