Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнөөдрөөс эхлэн зарим аймгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа.
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 29-34 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж шуурахыг анхааруулж байна.