Дорноговь аймгийн Сайншанд суманд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хил хамгаалах туслах хүчний байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болсон ба энэхүү арга хэмжээнд Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу оролцжээ.
Тэрээр аймгийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар анги, Эрдэнэ сум дахь Хилийн 0129 дүгээр анги, Сулин хээрийн Хилийн 0168 дугаар ангийн захирагч нартай 2016 онд хууль тогтоомж сурталчлах, мэдээ мэдээлэл солилцох, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Прокурорын байгууллага Хилийн анги байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад зохих үр дүнгээ өгсөн ажил болжээ.