“Тэмээний баяр” өвлийн наадам ирэх сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болно.
Энэ жил “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлэхээр мянган тэмээ уралдуулахаар болжээ.
Уралдаанд тус аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцох аж.
Уг арга хэмжээг “Түмэн тэмээ-Тэмээн аяллын холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд энэ удаа 19 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)