Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сум зудын байдалтай байгаа аж. Тиймээс тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, эдгээр сумын алслагдсан багийн малчдад газар дээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, тариагаар хангах, өвчин хүндрэхээс сэргийлэх зорилгоор ажлын хэсэг томиллоо. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, дээрх сумдын эмнэлгийн эмч, сувилагч нараас бүрдсэн ажлын таван хэсэг энэ сарын 17-20-нд Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумын алслагдсан багт ажиллаж байна.