Хүүхдийн мөнгийг ямар нэгэн шалгуур, ялгаваргүйгээр олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон.
Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгийг маргаашнаас буюу энэ сарын 20-25-нд олгох юм байна. Харин хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан. Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой гэдгийг албаны хүмүүс онцолсон.
Иргэд оршин суугаа хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргаж, өрхийн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм. Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн нэгдүгээр сард өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас 40 мянган хүүхэд, хүүхдийн мөнгөө аваагүй байна.
Сэтгэгдэл (2)