Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-аас мэдээлэл хийлээ

2016-2-19
0
ЖИРГЭХ

        Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгожээ

Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна.


Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.
Илэрсэн нийтлэг зөрчил дугагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрмийн төсөлд санал өгчээ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан    хаагчийн ёс зүйтэй    холбоотой 23    гомдлыг шийдвэрлэжээ.


Цагдаагийн байгууллагын 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг үүрэгджээ


•     Авлигатай тэмцэх газраас Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн 2014 оны судалгааны үр дүнгийн тайланг боловсруулан хэвлүүлж, олон нийтэд мэдээлж ажиллажээ.


•     Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын  хандлагыг тодорхойлохоор судалгааг нийслэлийн 4 дүүрэг, 3 аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг хамруулан 305 цагдаагийн албан хаагч. 331 иргэнээс асуулга авч зохион байгуулсан.


•    “Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал”-ын талаарх, мэдээллийг боловсруулан хэвлүүлж, УИХ-д хүргүүлэв. Энэ удаагийн мэдээллийг улс, аймаг, нийслэл болон салбарын түвшинд бэлтгэн хэвлүүлснээрээ онцлог юм.


•    523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


•    Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гарган бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн.


•    2015 онд мэдүүлгййн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны төв, түүний харьяа салбар, нэгжийн 161 байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан шалгалаа.


•    Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 634 албан тушаалтныг чөлөөлүүлж, мэдүүлгийг хянуулж, зөрчлийг арилгуулсан байна. “Илт ашиг сонирхлын зөрчилтэй" гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор зохих этгээдэд хандаад байна.


•    2015 онд нийт 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгав. Мэдүүлгийн хяналт шалгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16,8 хувиар, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6,5 хувиар тус тус өсчээ. Харин хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн албан тушаалтны тоо 39-өөр нэмэгдсэн байна.

 

Хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлжээ
 Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-аас хянан шийдвэрлэжээ. Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл. гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ.


•     Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл 2013 оноос албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн. бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын дийлэнх хувийг ззэлж байсан бол 2015 онд албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгзарлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болон хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.


•    317 өргөдөл,  гомдол. мэдээллийг албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж. хариуцлага тооцуулах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох. хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхааруулах, төрийн байгуүллагад харъяаллын дагуу шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх зэргээр хянан шийдвэрлэжээ.


•     Гомдолд дурдсан асуудал нь тогтоогдоогүй буюу зөрчил илрээгүй асуудал ч байв. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдол. мэдээллийн 54.2 хувийг буюу 172-ынх нь зөрчлийг тогтоож хариуцлага тооцуулах. хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжзэ авч ажилласан байна.

 

Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хяналаа
•     Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тоггоож анхааруулсан, 183 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ. Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчил гаргасан нийт 274 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулж шийдвэрлэсэн байна.

 

345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтыи ажиллагаа явуулав
•    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажиллав.


•    Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан. Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдээз хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна.


•    Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Мөрдөн шалгасан хэргийн 163- ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн  хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна.


•    Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан ундэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (150.129.143.225)
    АТГ-т хууль зөрчсөн талаар байгууллага, иргэдээс хүргүүлсэн гомдлын мөрөөр шалгалт хийгээд хуулийн хүрээнд үнэн зөвийг тогтоож эргэн тайлагнах механизм сул байдаг. Уг нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа, төрд, иргэдэд үйлчлэх ёстой энэ мэт байгууллагуудын ажлын механизм ойлгомжтой, тодорхой баймаар. Өөрсдөө бас л шат шатандаа дарга нараас айсан, бөөрөнхийлсөн газар юм биш үү.
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.122.166)
    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 26 АЛБАН ТУШААЛТАНЫ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ҮҮРЭГДСЭН ГЭЖЭЭ АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЛТААРАА ТОГТООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛЛАГААС ХАЛСАН ХҮНЭЭ ЦАГДАД БУЦААН АВЧ БАЯНГОЛ ДҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА БОЛГОСОН НЬ ЯМАР ҮҮРГИЙН ДАГУУ ХИЙСЭН АЖИЛ ВЭ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНЭЭ ДАРГА БОЛГО ГЭЖ ҮҮРЭГДСЭН ГЭСЭН ҮГҮҮ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.38.8)
    АН-хан авилга авбал хандив болгодог. МАХН хандив авбал авилга болгодог. АТГ-ын ид шид
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    58 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    3 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    3 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    4 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 42 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    5 цаг 11 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    5 цаг 22 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    5 цаг 41 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    6 цаг 6 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    6 цаг 17 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    6 цаг 38 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    6 цаг 42 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    7 цаг 1 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    7 цаг 22 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    7 цаг 30 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    7 цаг 55 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    8 цаг 2 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    8 цаг 8 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    8 цаг 12 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК